“Өөрийгөө ялах – Дархан Марафон 2016” гүйлтийн тэмцээн энэ сарын 7-ны өдөр болно

Туслах цэс

8 сар 2 долоо хоног -ийн өмнө

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Өөрийгөө ялах – Дархан Марафон 2016” гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 7-ны өдөр болно. Уг тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн биеийн тамирын хөгжүүлэх тухай” зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын “Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуусын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Марафон гүйлт нь 4км, 21 км зайд 17 хүртэлх насны, 17-49, 50 дээш, насны ангилал харгалзахгүй сонирхогчдын гүйлт гэсэн ангилалд тус тус явагдана.

“Өөрийгөө ялах – Дархан Марафон 2016” гүйлтийн тэмцээний тамирчид тавдугаар сарын 7-ны өдрийн 9:00 цагаас Дархан 50 цогцолборын талбайгаас гарч маршрутын дагуу мөн газраа барианд орох юм. Тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог. Иймд Дархан-Уул аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүлчид марафонд оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна. Иргэд, ААНБ, оюутан залуус та бүхнийг уг тэмцээнийг дэмжиж, оролцохыг уриалж байна. Мэргэжлийн тамирчдыг аймгийн БТСГ-т 5 дугаар сарын 6-ны өдрийг дуустал бүртгэх аж.

Зохион байгуулагч: Аймгийн ЗДТГ, Шри Чинмойн Марафоны баг, Биеийн тамир спортын газар

Дэлгэрэнгүй мэдээллийг 9901-3058,  утаснаас холбогдож аваарай.

 

Эх сурвалж: darkhan.gov.mn

 

 

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.