“Залуучууд” театрын уран бүтээлчид аялан тоглолт хийж байна

Туслах цэс

1 жил 8 сар -ийн өмнө

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид энэ оны аялан тоглолтоо аймгийнхаа Орхон сумаас эхэлж Хонгор сум болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл хот, Баруун бүрэн суманд хийгээд иржээ.

Тус театрынхан Д.Батбаярын " Хайрыг хайрла" утга уянгын жүжиг, С.Баярсайханы зохиол "Дуун хэлхээ" дуулалт жүжиг, Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн" н.Гүрцэрэнгийн зохиол "Шунал" хүүхдийн дуулалт жүжгээ тус тус тоглон, шинэ уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барьсан байна.

Тус театрын уран сайхны удиjдагч Г.Сарантуяа:-“Манай уран бүтээлчдийн аялан тоглолтоор очсон хөдөөгийн үзэгчид тоглосон уран бүтээл бүрийг халуун алга ташилтаар хүлээн авсанд бид туйлын баяртай байна. Манайх эдгээр уран бүүтээлүүдээ энэ сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын үзэгчдэд аялан тоглолтоор очиж гаргахад бэлэн болоод байна. Цаашид бид зэргэлдээх бусад аймаг сумдад тоглолтоо үргэлжлүүлнэ” гэв.

Б.Норовсамбуу

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.