“Аналоги телевизийн дахин дамжуулах станц”-ууд ирэх есдүгээр сард зогсоно

Туслах цэс

1 жил 7 сар -ийн өмнө

Мэдээллийн Технологи, Шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан "Монгол Улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсоох хуваарь"-ийн дагуу тус аймгийн Хонгор, Шарын гол сумдад энэ оны 9 дүгээр сарын таван, Дархан, Орхон сумдад 10 дугаар сарын таванд тус тус аналоги телевизийн дахин дамжуулах станцууд зогсож цаашид эфирийн тоон телевизийн өргөн нэвтрүүлэг дангаар ажиллахаар болжээ.

Аналоги телевизийн өргөн нэвтрүүлгийг зогсоосноор тухайн сум, сууринд энгийн антен ашиглан зургаан суваг тухайлбал МҮОНТ, UBS, MN25, ETV, TV9, Боловсрол сувгийг үздэг иргэд зориулалтын тоон телевизор худалдан авах, эсвэл хуучин телевизор худалдан авах төхөөрөмжийг сэт бокс залгаж дээрх сувгуудыг үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой болох аж. Энэ тухай тус аймгийн ЗДТГ-аас бүх сумдын иргэддээ хандаж уг мэдээллийг хүргэсэн гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл, Технологийн албаны мэдээлийн ажилтан Л.Буянхишиг ярилаа.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн оны долдугаар сарын 31-нээс Монгол Улсын эфирийн телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд бүрэн шилжсэн юм. 

Б.Норовсамбуу

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.