Энэтхэг улс Непалд “Operation Maitri” нэртэй аврах ажиллагаа өрнүүлж байна

Туслах цэс

1 жил 8 сар -ийн өмнө

2015 оны 4-р сарын 25-нд орон нутгийн цагаар 11:56 цагт Непал улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 3000 орчим хүн нас барж олон тооны хүн сураггүй болоод байна. Гималайн газар хөдлөлт хэмээн нэрлээд байгаа энэхүү газар хөдлөлт нь 1934 оны Непал-Бихарын газар хөдлөлтөөс хойш болсон хамгийн хүчтэй, хор хөнөөл бүхий байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Үндсэн газар хөдлөлтийн дараа 35 удаагийн чичиргээнүүд мэдрэгдсэн нь 4.4-6.7 магнитуд хүртэл хүчтэй  байсан байна.

Энэ бүс нутагт Энэтхэгийн эх газрын хавтан Евро-Азийн эх газрын хавтантай мөргөлдөж, нийлэх үзэгдэл явагдаж байдаг бөгөөд жилд 45 мм-ээр түрж байдаг аж.

Газар хөдлөлтийн улмаас ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй Катмандугийн хөндийд орших олон тооны дурсгалт барилгууд гэмтэж, устжээ.

Непал улс олон улсаас албан ёсоор тусламж хүссэн бөгөөд одоогийн байдлаар Алжир улс 70 аврах ажилтнаа илгээсэн ба Австрали улс 5 сая Австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсоны 2.5 саяыг нь Австралийн ТББ-уудад, 2 саяыг НҮБ-ийн тусламжын байгууллагуудад, 0.5 саяыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулахаар болсон байна.

Хятад улс 3.3 сая ам.долларын тусламж үзүүлж 68 гишүүнтэй олон улсын аврах багаа илгээжээ. Энэтхэг улс тусламжын гараа сунгасан анхны улс болсон бөгөөд “Майдар ажиллагаа” нэртэй аврах ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ. Энэтхэгийн армийн аврах анги Эверэст ууланд ажиллаж байгаа ба их хэмжээний хүн хүч, тусламжын барааг өдөр бүр Непал руу илгээж байна.

Нийт 48 улс их хэмжээний мөнгө, аврах баг, хүмүүнлэгийн тусламжыг Непал улс руу илгээж эхлээд байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.