Хүн амын орон сууцны завсрын тооллого үргэлжилж байна

Туслах цэс

1 жил 3 долоо хоног -ийн өмнө

Орон даяар таван жил тутамд явагддаг “Хүн ам орон сууцны завсрын тооллого” наймдугаар сарын нэгнээс эхэлсэн бол энэ сарын 31-нд дуусгавар болно. Энэ удаагийн хүн ам, орон сууцны завсрын тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын “Хүн ам орон сууцны тооллогын тухай” хуулийн 7.1.1-д хүн ам орон сууцны ээлжит тооллогыг 10 жилд тутамд улс орон даяар явуулах, 7.1.2-д ээлжит тооллого хооронд 5 жил тутамд завсрын тооллогыг явуулах талаар заасан байдаг. Хуулийн уг заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хүн ам орон сууцны завсрын тооллогыг 2015 онд улс даяар зохион байгуулж байна. "Завсрын тооллого нь ээлжит тооллогын мэдээллийг тодотгож шинэчлэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа хэлбэрээр явуулж байна. Үндэсний статистикийн хорооны цахим хуудсаар Монгол Улсын иргэн регистерийн дугаараараа бүртгүүлэн нэвтэрч өөрийн амьдардаг багт хөтлөгддөг “Хүн ам өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулсанаар энэхүү тооллогод шууд хамрагдаж байна. Түүнчлэн тооллогын гэрээт ажилтан өрхөд очиж “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шинэчлэн баяжуулж байгаа бол тооллого тус аймагт одоогийн байдлаар 95 хувь нь хамрагдсан дүнтэй байна” гэж аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Жавзандулам ярилаа.  

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.