Улаанбурхан өвчлөлийн 2059 тохиолдол бүртгэгдсэн байна

Туслах цэс

8 сар 2 долоо хоног -ийн өмнө

Улаахбурхан өвчний тохиолдол тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Дархан сумын таван ЭМТ, Нэгдсэн эмнэлгийн үзлэгээр 1906 бүртгэгдээд байна. Одоогоор Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт есөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд хоёр өвчтөн байна.

Нас баралт нэгээр нэмэгдсэн мэдээллийг ЭМГ-ын ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч өгөв. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах Мэдээлэл судалгааны баг Халдвар өвчний EWAR-ийн   программд  болон өвчлөлийн  Health-Imfo-3  программд  бүртгэгдсэн  улаанбурхан өвчний тохиолдлын судалгааг гаргасан байна.

Дээрх судалгааны дүгнэлтээр Улаанбурхан өвчний тохиолдол 2016 оны эхний 4 сарын байдлаар халдварт өвчний бүртгэлийн EWAR  болон өвчлөлийн Health Imfo-3 программд  бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд 2059 тохиолдол байна. Улаанбурхан өвчний нийт тохиолдолд 16-24 насны залуучуудад хамгийн их буюу 37.7%, 25-44 насны залууст 23.8%-ийг эзэлж байгаа ба эдгээр насанд тархалт өндөр байна. Мөн 0-11 сартай  Улаанбурхан өвчний бүрэн дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдийн дунд тархалт их ба нийт тохиолдлын 12.8% эзэлж байна. 1-9 насны хүүхдүүдэд харьцангуй бага тархалттай байгаа ба 10-14 насны хүүхдүүд арай илүү буюу 11.5%-ийг эзэлж байна. 15 нас, 45-аас дээш насанд өвчлөлийн тархалт бага байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Улаанбурханы өвчлөл / насны бүтцээр/

 Насаар

1 сар

2 сар

3 сар

4 сар

нийт

хувь

0-11 сар

2

32

138

93

265

12.87

1-4 нас

 

13

44

32

89

4.32

5-9 нас

 

9

71

22

102

4.95

10-14 нас

 

67

121

49

237

11.51

15 нас

 

20

42

12

74

3.59

16-24 нас

5

133

540

100

778

37.79

25-44 нас

2

74

270

144

490

23.80

45-49 нас

 

 

8

5

13

0.63

50-54 нас

 

1

5

2

8

0.39

55<

 

 

1

2

3

0.15

нийт

9

349

1240

461

2059

100

Улаанбурханы өвчлөл сумаар:

Сумд

1 сар

2 сар

3 сар

4 сар

нийт

хувь

Дархан

5

330

922

300

1557

75.62

Хонгор

 

2

29

14

45

2.19

Орхон

1

2

27

7

37

1.80

Шарын гол

 

4

99

73

176

8.55

Харьяаллын бус

3

11

163

67

244

11.85

нийт

9

349

1240

461

2059

100

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.