Тээврийн хэрэгслийн үзлэгээр 484 сая төгрөг төвлөрүүлжээ

Туслах цэс

7 сар 2 долоо хоног -ийн өмнө

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогын комисс” өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс ажлаа эхлэж энэ сарын нэгний хооронд 5504 тээврийн хэрэгслээс 484 сая төгрөгийн албан татвар хурааж орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр, хураамж бүрдүүлэх, техникийн хяналтын улсын тооллогын хуулийн хугацаа өнгөрсөн 31-ны өдрөөр тасалбар болсон. Үзлэгт хамрагдах хугацаа дуусч байгаатай холбогдуулж хуулийн хугацаанд техникийн үзлэгт хамрагдаагүй бол “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 30.2-д заасны дагуу 192 мянган төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэж тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авах болсноо тус комисоос татвар төлөгч нарт анхаарууллаа.       
                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.