Тархины долгион санах ойд тулгуурласан шийдвэр гаргахад тусладаг

Туслах цэс

1 жил 10 сар -ийн өмнө

Тархины Hippocampus болон prefrontal хэмээх бор гадаргын бүсүүд, санах ой дээр тулгуурласан шийдвэр гаргах явцад өөр өөр долгионы давтамж ашигладаг болохыг шинэ судалгаа нотолсон байна.

Массачусетсийн Технологийн Институтын (Эм Ай Ти) неврологийн эрдэмтэдийн хийсэн уг судалгаа энэ 2-р сарын 23-нд Nature Neuroscience’s  сэтгүүлийн онлайн хувилбар дээр хэвлэгджээ.

Тархинаас мэдрэлийн эсүүдийн үйчлэлээр өөр өөр давтамж бүхий тархины долгион гардаг. Энэхүү давтамжийг урьд нь зүгээр л мэдрэлийн эсүүдийн идэвхижлээс үүсдэг гэж нотолж байсан юм. Харин шинэ судалгаагаар ямар нэг суралцах үйл явцад тархи обьектуудтай зөв холбогдсон тохиолдолд тархинаас гарч буй долгион нь өндөр хэлбэлзэл бүхий бета хэмээх долгион байдаг ба буруу холбогдсон тохиолдолд дета хэмээх бага хэлбэлзэл бүхий долгионыг үүсгэж байгааг баталжээ.

Профессор Өрл Миллер “Тархины энэхүү хоёр талбай нь зөв таамаглал болон буруу таамаглалд өөр өөр долгион илгээж байдаг. Яг л компьютер тоглоом тоглож байгаа мэт” хэмээн хэлсэн байна.

Судалгаанаас харахад тархи нь ой санамж дахь тодорхой болон холбоотой хэсгүүдтэй хэрхэн холбогдож байгаагаар таамаглал нь зөв эсэхийг шалгаж байдаг аж.

Хэрэв тархи таамаглал нь зөв бол өндөр давтамжтай долгион гарган холболтыг бэхжүүлдэг ба буруу бол нам давтамжтай долгионоор холболтыг сулруулж энэ нь мартахад хүргэдэг гэж үзжээ.

Мөн судалгаа нь тархины долгионыг ашиглан зөв болон буруу таамаглаж байгааг баталгаажуулах боломжтой гэдгийг харуулж байгаа бөгөөд судлаачид танин мэдэхүйн үйл ажиллагааны явц дахь тархины долгионы ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

Б.Цогт

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.