ОХУ-ын хакерыг барихын тулд 3 сая доллар амлажээ

Туслах цэс

1 жил 10 сар -ийн өмнө

АНУ хэд хэдэн банкыг хакердсан хэргээр ОХУ-ын нэгэн иргэнийг баривчлахаар шийдсэн бөгөөд түүнийг барихад тусалсан ямар нэг мэдээлэлд 3 сая долларын шагнал олгохоо амлаад байна.

Тус улсын төрийн департмент энэ хүн нь 100 сая доллар хулгайлсан бүлгийн ахлагч байсан Евгений Михайлович Богачев болохыг Мягмар гаригт зарлажээ. Энэхүү хакерын бүлэглэл нь "GameOver Zeus" хэмээх нэртэй вирус болон түүний шинэчилсэн хувилбар болох "Jabber Zeus" вирусээр нийт 12 орны банкуудыг ухаж чаджээ.

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо Богачевыг аль хэдийн "cyber's most wanted" хэмээх кибер гэмт хэрэгтнүүдийнхээ жагсаалтад оруулсан бөгөөд одоо тэр ОХУ-д амьдарч байгаа хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдээд байна.

Өнгөрсөн онд Пенсилвани мужын Питсбург хотын эрх баригчид ОХУ-ын иргэн, “lucky12345” болон “slavik” нэрээрээ алдаршсан хакерыг иргэдийн компьютер хакердсан, банкны дансанд нэвтэрсэн, мөнгө угаасан зэрэг хэргээр буруутган шийтгэж байжээ.

Б.Цогт

Сэтгэгдэлүүд

mundag yumaa ter hakerdsan munguu mongold ogchih

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.