Орос Киевт зэвсэг нийлүүлэх АНУ-ын төлөвлөгөөг хурцаар шүүмжлэв

Туслах цэс

1 жил 10 сар -ийн өмнө

ОХУ Киевт зэр зэвсэг, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх АНУ-ын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа Украйны засгийн газарт мэдэгдсэн бөгөөд Киев болон Оросыг дэмжигч хүчний хооронд хийсэн Минскийн гэрээнд “хүнд цохилт” болох болно хэмээн мэдэгдэж хариу арга хэмжээг яаралтай авах болно гэж анхааруулсан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков энэ талаар Даваа гаригт ТАСС агентлагт өгсөн мэдэгдэлдээ “АНУ-ын энэхүү төлөвлөгөө нь Минскийн гэрээг үндсээр нь үгүй хийх эрсдэлтэй. Москва өдөөн хатгасан үйлдлийг зүгээр хараад суухыг хүсэхгүй бөгөөд хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр энэхүү үйлдэл нь ямарч дипломат утга санаагүй болохыг анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ Донецкийн Бүгд Найрамдах Улсын дарга Александр Захарченко АНУ аль хэдийн Украйны зэвсэглэлд томоохон хэмжээний нийлүүлэлт хийгээд байгаа бөгөөд Украйны арми энх тайвныг хүсэхгүй байгаа гэж сэтгүүлчидтэй хийсэн мэдэгдэлдээ дурьджээ.

2-р сарын 11, 12-нд Герман, Франц, ОХУ-ын удирдагчид оролцсон дээд хэмжээний уулзалт Беларусын Минск хотноо болж Украйнд дайтагч талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан билээ.

2014 оны 4-р сараас хойш энэ бүс нутагт 5700 орчим хүн амь насаа алдаж, 1 сая орчим хүн дүрвээд байгаа билээ.

Б.Цогт

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.