Насны бүлгээр нарийвчилсан судалгаа гаргана

Туслах цэс

8 сар 2 долоо хоног -ийн өмнө

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл Мэндийн төвийн Халдвартын тасагт энэ сарын 29-ний байдлаар таван хүн хэвтэн эмчлүүлж байна.

Тус суманд Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нийт 163 тохиолдол бүртгэгдсэн ч сүүлийн үед нэмж бүртгэгдсэн өвчлөл одоогоор байхгүй. Сумын Эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж цэцэрлэг, сургуулиудыг бүрэн хамруулжээ.

Тус суманд өрхийн судалгаагаар улаанбурханы вакцинжуулалтад хамрагдах 18-30 насны 1444 хүн байдгаас тухайн хаягт байнга оршин сууж буй хүн амын судалгааг нягтлах ажлыг өрх тус бүрээр зохион байгуулж байна. Учир нь уг насны бүлэгт оюутан, өөр орон нутагт ажил эрхэлдэг хөдөлгөөнт хүн ам голдуу хамрагдаж байгаа тул судалгааг нарийвчлан гаргаж байгаа гэж сумын Засаг дарга Д.Амарсанаа ярилаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.