Электроникийн дэлгүүрүүд ирээдүйтэй юу?

Туслах цэс

1 жил 11 сар -ийн өмнө

Хэсэгхэн хугацааны өмнө АНУ-д үйл ажиллагаа явуулдаг электрон барааны сүлжээ дэлгүүрүүд (Best Buy, GameStop Corp, Radioshack Corp) энэ төрлийн барааг нэг цэгээс борлуулдаг аварга том өрсөлдөгчид байсан. Харин одоо тэд энэ хүчээ эргүүлж авахын тулд тэмцэлдэж байна.

Тэдний өрсөлдөгчид болох Amazon.com Inc. зэрэг онлайн худалдаа эрхэлдэг компаниудын хямд үнэ, интернэтээр татах боломжтой бүтээгдэхүүнүүд, цутгаж буй мэт их хэрэглэгчид, бараг бүгдийг багтаасан аварга том зах зээлээс болж тэд хүндхэн байдалд ороод байгаа юм.

Ер нь ихэнх худалдааны сүлжээнүүд ухаалаг гар утас болон таблет компьютерийн чиг хандлагатай харилцан хамаатай байх стратегийг яаравчлан судлаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь харьцангуй жижиг, авсаархан учир онлайн худалдааг ихээхэн дэмжиж байгаа бөгөөд томоохон электрон бүтээгдэхүүнүүд ихэвчлэн үл хөдлөх хөрөнгөтэйгөө шийдэгдэх онцлогтой байдал нь бас энэхүү нөхцөл үүсэхэд нөлөөлжээ.

Мөн электрон бараа нь онлайнаар онцлог үзүүлэлтийг нь нарийн үзүүлж тайлбарлаж болдог бөгөөд заавал ирж үзэх шаардлагагүй байдгаараа давуу талтай аж.

GameStop нь АНУ даяар 6600 дэлгүүртэй аварга том сүлжээ дэлгүүр боловч iPhone, таблет зэрэг бүтээгдэхүүнүүд интернэтээс тоглоомоо татаж авах боломжтой болсоноор энэхүү дэлгүүрүүдээр зарагдах бараа бүтээгдэхүүн буурчээ. Харин RadioShack-ийн хувьд борлуулалт нь 75%-иар буураад байгаа юм. Гэвч 91 жилийн түүхтэй энэхүү худалдааны сүлжээнээс хүмүүс одоо болтол кабель утас зэрэг электроник партуудыг худалдан авах хүсэлтэй байсаар байгаа юм.

Таны үнэлгээ: Байхгүй Үнэлгээ: 5 (1 санал)

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.