Монгол улсаас анх удаагаа Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТЭД 2 ТАЛААС нь гарсан уулчин Б.ЦЭВЭЭНДАШ боллоо

Туслах цэс

7 сар 3 долоо хоног -ийн өмнө

Монгол улсаас анх удаагаа дэлхийн ноён оргил эверестэд 2 талаас нь гарсан уулчин Б.Цэвээндаш боллоо. Тун саяхан буюу тавдугаар сарын 21-ний 08.30 цагт эверестийн оргилд төвд талаас нь гараад иржээ. Тэрээр эверестийн оргил руу авирах нийт 3 удаагийн оролдлого хийн 2 удаа тус оргилд гарсан байна. Өнгөрсөн онд тэрбээр эврестэд 7500 метрт авирч байтал газар хөдөлж, аргагүй буцаж ирсэн билээ. Ийнхүү байгалийн давагдашгүй хүчинтэй тулсан ч тэрбээр амалснаа биелүүлж ахин авирлаа. 2012 онд Непал талаас, 2016.05.21-нд Төвд талаас Эверестийн оргилд мөрөө гаргасан уулын спортын олон улсын хэмжээний мастер юм. Мөн анх удаагаа хөтөч буюу туслахгүй гарсан уулчин болжээ. Монгол эр хүний зориг тэвчээр, чадал чансааг дэлхий нийтэд харуулсан дарханы унаган хүүгээрээ бид бахархаж байна. Дарханы ахан дүүс нь дарханы унаган хүүгээ гавьяат тамирчин болоорой хэмээн хүсэн ерөөе.

Сэтгэгдэлүүд

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.