Монгол гэр ашиглан байгуулсан Канвас зочид буудал

Туслах цэс

Канвас зочид буудал нь Өмнөд Норвегийн Телемарк мужид байдаг Монголын нүүдэлчин үндэстний гэрийг ашиглан хийсэн зочид буудал юм. Далайн түвшнээс дээш 460 м өргөгдсөн нутагт байрлах жижигхэн нуурын арал дээр энэхүү зочид буудал оршдог. Энд нийт 2 ортой 7 гэр буюу өөрсдийнх нь нэрлэсэнээр урц (yurts) байдаг ба мөн өөр 4 ор бүхий хоёр гэр байна.

Мөн энд сауны урц, усанд орох талбай, биеэ хатаах майхан, хоол идэх майхан зэргийг байгуулжээ. Өглөө бүр галч зочдод жижиг зууханд гал асааж өгөх ба халуун бүлээн ус угаалгын зориулалтаар авчирч өгдөг аж. Усанд орох ваннаа өөрийн хүссэн газартаа байрлуулж болно.

Энэхүү зочид буудалд нэг удаадаа 5-7 хүн хүлээн авах боломжтой бөгөөд ихэвчлэн уулын дугуй сонирхогчид хүрэлцэн ирдэг юм байна.

Уг зочид буудлаас санаа авч монгол гэр бүхий амралтын газраар үйлчилдэг газрууд өөрсдийн тохижилтод анхаарах, байгалийн үзэсгэлэнт газарт иймэрхүү цомхон, тохилог дээд зэрэглэлийн үйлчилгээг бий болгох зэрэг боломж байгааг харууштай санагдлаа. Мөн энэ зочид буудлын интерьер дизайн дээр ажилласан байдал болон танилцуулга хуудасны зураг авалт, веб хуудас зэргийг хэрхэн өндөр түвшинд хийсэнийг ч бас аялал жуулчлалын бизнес эрхлэгчид маань анхааран судлана бизээ. 

Шинэ сэтгэгдэл нэмэх

Refresh Type the characters you see in this picture. Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.