Их Британи 3 хүний ДНК бүхий хуруу шилний хүүхдийг хуулиар зөвшөөрөв

Туслах цэс

1 жил 10 сар -ийн өмнө

Их Британи улс гурван хүний ДНК-аас бий болгосон хуруу шилний хүүхдийг зөвшөөрсөн анхны улс болжээ. Их Британийн төрөх эмнэлгүүд митохондрийн хандив ашиглах боломжтой болгож хуульд шаардлагатай өөрчлөлтүүд оруулахыг дэмжиж Мягмар гаригт Лордуудын танхим дахь 232 төлөөлөгчдийн дийлэнх нь саналаа өгсөн байна. Ингэснээр аав, ээж болон эмэгтэй донороос гаргаж авсан биологийн материал болох хүүхдийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.

Ньюкастлийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан технологиор, хуруу шилний ажилбарын үед эмнэлэгүүд нь ээжийнх нь митохондрийн алдаатай ДНК-г эмэгтэй донорын эрүүл ДНК-гаар солих боломжтой болсон аж.

Судалгаагаар жил бүр Их Британид 2500 орчим эмэгтэй митохондрийн хортой ДНК-ийн мутаци дамжуулах эрсдэлтэй байдгийг тогтоожээ. Энэхүү өвчний улмаас нэг төрлийн булчингийн сульдаатай мэт өвчинд өртдөг хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх боломжтой болж буй юм.

Б.Цогт

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.