Дархан Марафонд 1700 гүйгч оролцов

Туслах цэс

8 сар 1 долоо хоног -ийн өмнө

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “ОЮУНЛАГ, СПОРТЛОГ ДАРХАНЧУУД” уриан дор “Өөрийгөө Ялах” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг энэ сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээн нь уламжлал болон 12 дахь жилдээ Дархан хотноо зохиогдож байгаа улсын чанартай томоохон марафон гүйлт юм. Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Увс зэрэг аймаг, Улаанбаатар хотоос болон Дархан-Уул аймгийн 35 байгууллагын нийт 1700 гүйгч оролцсон юм.

 Сонирхуулахад тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 75 настай буурал байлаа. Аймгийн засаг дарга А.Энхболд тус марафон гүйлтийн тэмцээний 4 км-ийн зайн ангилалд өрсөлдөж  33 мин.33 сек ээр бариандаа орлоо. Түүх өгүүлэхэд: Дархан-Уул аймагт 1985 онд зохион байгуулагдсан “Энх тайваны төлөө” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнд одоогийн аймгийн засаг дарга А.Энхболд түрүүлэн диплом үнэ бүхий зүйлээр шагнуулж байжээ. Иймд аймгийн Засаг даргын зүгээс энэ удаагийн тэмцээнд өндөр ач холбогдол өгч төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг уриалж оролцлоо.

Гүйлтийн зайн ангилал нь 4 км ба 21 км ээр, насны хувьд 17-оос доош, 18-49, 50-59, 60 аас дээш гэсэн 4 насны ангилалаар ялагчийг шалгаруулсан.

Тэмцээнд байгууллагын дүнгээр Дархан-Уул аймгийн Дулааны Цахилгаан Станц-1 дүгээр байр, Дархан-Ус суваг 2 дугаар байр, 7 дугаар цэцэрлэгийн хамт олон 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

"Өөрийгөө ялах" марафон гүйлтийн тэмцээний ивээн тэтгэгч байгууллагаар 2015 оны шилдэг Татвар төлөгч байгууллага Мөнхийн тун компанийнхан ажиллаж, гүйлтэнд оролцогч хүүхдүүд болон ахмадуудыг витаминжуулсан юм. Мөн 100 ширхэг подволкоор бэлэг барьлаа.

Мөн үеэр Өөрийгөө ялах марафон гүйлтийг 12 дахь жилдээ зохион байгуулж ирсэн Шри Чинмойн Дархан Марафон багийн тэргүүн Н.Энхмаа, Спортын мастер М.Чулуунбат нарыг Спортын зүтгэлтэн тэмдгээр шагнасан юм. Мөн 2015 оны Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд, 2016 онд АНУ-ын Портлайнд хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн танхимын ДАШТэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон Хөнгөн атлетикийн ОУХэмжээний мастер З.Шинэбаярыг Найрамдлын Дархан тэмдгээр шагнаж урамшууллаа.

Цаашид "Өөрийгөө ялах" марафон гүйлтийн тэмцээнийг Токиогийн марафон, Бостоны марафон зэрэг алдартай тэмцээнүүдийн нэгэн адил Дарханы марафон нэртэй олон улсын чанартай тэмцээн болгохоор шийдвэрлэлээ.

Тэмцээний 4 км –н ангилалд

17 хүртэлх нас эмэгтэй

Овог, нэр

Байр

Хугацаа

Байгууллага

Б.Буяндэлгэр

I

17:13 сек

Увс аймаг

Т.Ариунбат

II

17:17 сек

Увс аймаг

Б.Номин – Эрдэнэ

III

18:08 сек

Дархан-Уул

Эрэгтэй 17 хүртэлх  нас

Д. Мягмарсүрэн

I

14:45 сек

1-р сургууль

Б.Манлай

II

14:54 сек

ТСБТСДС

Ш.Билгүүдэй

III

15:10 сек

ТСБТСДС

Эмэгтэй нас 18-49 

Н.Сэмжид

I

16:07 сек

МУБИС

Б.Халиунаа

II

16:44 сек

Увс

З.Ганхишиг

III

16:58 сек

ҮБДС

Эрэгтэй нас 18 – 49

А.Бахыт

I

14:27 сек

Алдар спорт хороо

Н.Жандос

II

14:29 сек-

Орхон аймаг

Ө.Отгонзаяа

III

14:58 сек

Увс аймаг

Эмэгтэй 50-59 нас

О.Уранчимэг

I

23:33 сек

Од клуб

Ж.Мөнхөө

II

28:11 сек

Дархан-Уул

Г.Цэцгээ

III

29:00 сек

Дархан-Уул

Эрэгтэй 50-59 нас

н.Бадрах

I

17:50 сек

Дархан-Уул

С.Ганбаатар

II

17:55 сек

Орхон

С.Энхтайван

III

19:08 сек

Орхон

Эмэгтэй 60 дээс нас

Д.Алтанцэцэг

I

29:59 сек

Од клуб

Л.Нармандах

II

30:12 сек

Дархан – Уул 16-р баг

В.Батнасан

III

31:21 сек

Од клуб

Эрэгтэй 60 дээш нас

Д.Чимэд – Очир

I

23:19 сек

Од клуб

М.Чулуунбат

II

23:58 сек

Дархан-Уул

Тэмцээний 21 км ангилалд

50 хүртэлх  нас эмэгтэй

Овог, нэр

Байр

Хугацаа

Байгууллага

Ц.Санжидмаа

I

1:16:37

Увс

Д. Дуламсүрэн

II

1:30:10

Мон алтиус

Б.Алдармаа

III

2:05:16

МХХМГ холбоо

50 хүртэлх нас эрэгтэй

Г.Гүррагчаа

I

1:06:48

Хилчин ХСИХ

Ч.Март

II

1:08:23

105-р анги АСХ

С.Чинбат

III

1:09:24

Увс

50 дээш нас эмэгтэй

З.Нина

I

2:11:01

Од клуб

Д.Баярсайхан

II

2:21:41

ШУМБ

Л.Цэцэгдэлгэр

III

 

Од клуб

50 дээш нас эрэгтэй

Б.Оюунбаатар

I

1:29:17

Хангарьд СХ

Б.Гансүх

II

1:32:41

Дархан Уул аймаг

Ж.Батсуурь

III

1:43:05

Сэлэнгэ аймаг, Зүүнхараа

 

Эх сурвалж: darkhan.gov.mn

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.