Бяцхан төгөлдөр хуурчид улсын уралдаанд оролцох эрхээ авчээ

Туслах цэс

1 жил 8 сар -ийн өмнө

Дархан-Уул аймагт суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны газрын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын “Классика-11” улсын уралдаанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Бамбархан” 2-р цэцэрлэгийн бяцхан төгөлдөр хуурчид алт, хүрэл медаль хүртээд иржээ.

Сүхбаатар сумын “Бамбархан” 2-р цэцэрлэгийн 5 настай охид Г.Ариунзаяа, М.Энэрэл, н.Номин, н.Маргад-Эрдэнэ нар 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд оролдоод М.Энэрэл алтан медаль, Г.Ариунзаяа хүрэл медаль хүртжээ. Бяцхан төгөлдөр хуурчдыг тус цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Энхтуул бэлтгэсэн бөгөөд хүүхдүүд заавал тоглох ёстой сонгодог 5 зохиол буюу этюд-8 төрлөөр өрсөлдсөн байна.

Алтан медалийн эзэн М.Энэрэл аугаа их хөгжмийн зохиолч Чайковскийн зохиолоос тоглож тэргүүлсэн бол Г.Ариунзаяа Николаевийн бүтээлээс тоглож хүрэл медаль хүртжээ. Сэлэнгэ аймгаас оролцсон дөрвөн хүүхэд ийнхүү алт, хүрэл медаль хүртэхээс гадна Маргад-Эрдэнэ, Номин нар тусгай шагнал хүртсэн байна.

Медалийн эзэд тун удахгүй ирэх сарын 2-нд Улаанбаатар хотноо болох өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын аварга шалгаруулах уралдаанд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.