Балбад дахин хүчтэй газар хөдлөлт боллоо

Туслах цэс

1 жил 8 сар -ийн өмнө

Өнгөрсөн 4-р сарын 25-нд болсон 8000 гаруй хүний аминд хүрсэн газар хөдлөлтөөс хоёр долоо хоногийн дараа Балбын зүүн нутагт Эверестийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөлт боллоо.

Энэ удаагийн газар хөдлөлт Балбын цагаар мягмар гарагийн 12:35 цагт болсон бөгөөд 48 хүн амь эрсдэж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд болсон газар хөдлөлт 7.8 баллын хүчтэй байсан бол сүүлийнх 7.3 баллын хүчтэй байжээ.

Газар хөдлөлтийн голомт нь Катмандугаас зүүн тийш 76 орчим км зайтай, Хятадын хилийн ойролцоох хөдөө орон нутгийн бүсэд байсан ба газар хөдлөлтийн чичиргээн Энэтхэгийн хойд нутаг, Төвд болон Бангладешт мэдрэгдсэн байна.

Энэтхэгийн ДХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын Бихар мужид энэ газар хөдлөлтийн улмаас 16 хүн, Уттар-Прадеш мужид нэг хүн амь эрсэджээ. Төвдэд нэг хүн амь эрсэдсэн гэж Хятадын албаны хүмүүс мөн мэдэгдсэн юм.

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.